Sun Logo
МОНГОЛЫН ЗАЛУУ ЦИРКЧИД ОЛОН УЛСЫН ТАЙЗНАА “ХҮРЭЛ АРСЛАН” ЦОМ ХҮРТЛЭЭ
МОНГОЛЫН ЗАЛУУ ЦИРКЧИД ОЛОН УЛСЫН ТАЙЗНАА “ХҮРЭЛ АРСЛАН” ЦОМ ХҮРТЛЭЭ

БНХАУ-ын Учaо хотод зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээний 20 дахь удаагийн наадамд Монголын залуу циркчид амжилттай оролцлоо. Монгол Циркус Энтертаймент төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээр оролцож, дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй хүчээ сорин, тус тэмцээний нэр хүндтэй шагнал болох “Хүрэл Арслан” цомын эзэд боллоо. Энэхүү амжилтын ард уран бүтээлчид, багш, дасгалжуулагчид, бүжиг дэглээчид, хөгжмийн зохиолч, дизайнер, циркийн сургуулийн багш, хамт олны нэгдмэл ажиллагаа, сэтгэл зүрхээ зориулсан уйгагүй хөдөлмөр шингэсэн юм. Ийнхүү Монголын циркийн шинэ үеийн төлөөлөл дэлхийн тайзнаа амжилттай алхмаа хийж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөлөө.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1777
Сүүлийн 7 хоног:
6871
Сүүлийн сар:
20880
Нийт:
33233
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР