
2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын хяналтын байцаагч Д.Маасүрэн УЦУОШТөвийн нислэгт үйлчилдэг инженер, техникчдийн нислэгийн үйлчилгээний ажилд хяналт шалгалт зохион байгууллаа. Уг шалгалтаар ИНД-174-ийн хүрээнд:
- Өмнөх үзлэг шалгалтаар өгөгдсөн зөвлөмж шаардлагын хүрээнд хийсэн ажлууд
- Чикагогийн конвенц Хавсралт 3-ын шаардлагуудыг хангасан байдал, нислэгийн цаг уурын үйлчилгээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврын биелэлт, нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, мэргэшлийн үнэмлэх, сургалт дадлагад хамрагдсан байдал
- Нислэгийн цаг уурын үйлчилгээнд ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, хэмжилт, тохиргоо баталгаажуулалт, үйлчилгээ, гэрчилгээ, нөөц сэлбэгийн хангалт, техник ашиглалт, зааварчилгаа, баримт бичгийн хөтлөлт
- Цаг агаарын мэдээнээс шалтгаалан гарсан нислэгийн саатлыг арилгах талаар авсан арга хэмжээ
- Нисэх буудал болон УЦУОШТөв хооронд байгуулсан хамтран ажиллах салбар гэрээний хэрэгжилт
- ИНД-174-ийн дагуу боловсруулсан Ерөнхий заавар болон Үйл ажиллагааны зааврын хэрэгжилт гэсэн ажлуудаар үзлэг шалгалт хийлээ.