Sun Logo
ЦАГ УУРЧИД АЖИЛЛАНГАА СУРАЛЦАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
ЦАГ УУРЧИД АЖИЛЛАНГАА СУРАЛЦАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан дахь салбар сургууль /Агроэкологи, бизнесийн сургууль/ хамтран хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан сургалт, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Цаг уур, орчны шинжилгээний салбарын 2000 гаруй албан хаагчдын хувьд хяналт шинжилгээний ажлыг 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэдэг онцлогтой тул суралцах, мэргэших боломж хязгаарлагдмал байдаг. Энэ нөхцөл байдалтай уялдуулан хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдыг цахимаар суралцуулах, танхимын сургалт явагдах үед цалинтай чөлөө олгох, цаг уурын салбарын технологийн шинэчлэлтэй уялдуулан сургалтын агуулга, хөтөлбөрийг шинэчлэх ажлууд хийгдэнэ. Мөн шинээр суралцагчид дадлагыг бодит орчинд хийх, төгсөгчдийг ажлын байраар хангах, багш, судлаачдыг салбарт нэвтэрсэн шинэ техник, технологи, арга зүйд сургах, судалгааны үр дүнг харилцан солилцох боломжууд бүрдэж байна. Манай орны хувьд эдийн засаг, нийгмийн гол салбар болсон хөдөө аж ахуйн онцлогт тохирсон цаг уур, орчны хяналт шинжилгээний үйл ажиллагааг явуулахад нарийн мэргэжилтэй хүний нөөцийн хэрэгцээ өндөр байгаа юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
584
Нийт:
2368
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР