
Нэг.Үндэслэл: 1.1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам” 9 дугаар зүйлийн 9.2 дахь заалтыг хэрэгжүүлэх. Хоёр.Зорилго: 2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Гурав.Хамрах хүрээ: 3.1.Шаардлага хангасан бүх аж ахуйн нэгж хамрагдах боломжтой. Дөрөв.Байршил 4.1. Батсүмбэр суманд байрлах Цагдаагийн хэсгийн дэргэдэх журмын хашаа Тав. Аж ахуйн нэгжид тавигдах шаардлага 5.1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар, ерөнхий танилцуулга; 5.2. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас авсан тодорхойлолт; Тодорхойлолт нь сонгон шалгаруулалт зарласан өдрийн байдлаар хүчинтэй байна. 5.3.Тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах байгууллага нь өөрийн эзэмшлийн зориулалтын чирэгч, ачигч автомашинтай байна. Зөөж шилжүүлэх үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор жолоочоос гадна техникийн ажилтан ажиллуулах тооцоолол гаргасан байх. 5.4.Журмын хашаа ажиллуулах төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт; 5.5.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын дагуу журмын хашааг тохижуулах төлөвлөгөө, төсвийн тооцооллын хамт 5.6.Журмын хашааг тохижуулахад шаардагдах Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа/; Зургаа: Материал хүлээн авах хугацаа, газар 6.1.Аж ахуйн нэгжийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл. Хүлээн авах хаяг: Монгол улс, Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Нутгийн удирдлагын ордон Засаг даргын орлогч хүлээн авна. Мэдээлэл авах утас: 89322232,89095954