Sun Logo
“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН НОГООН УР ЧАДВАР БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН НОГООН УР ЧАДВАР БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН  ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

👩‍🔧Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт (TVET) нь хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрийн хөгжил, тогтвортой хөгжилд чиглэсэн хүний нөөцийг бэлтгэх чухал гүүр болж байна. 

 

🔗XXI зууны уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, дижитал хувьсгал, үйлдвэрлэлийн автоматжуулалт зэрэг глобал өөрчлөлтүүд нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, бодлого, хамтын ажиллагаанд суурь өөрчлөлт авчирч байгаа билээ. 

 

🔴Энэхүү форум нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг нээж, техник технологийн өөрчлөлт, дижитал ба ногоон ур чадвар, уур амьсгалын өөрчлөлт тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын туршлага, нотолгоонд суурилсан судалгааны үр дүнтэй холбон хэлэлцэх, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, багш, салбарын мэргэжилтнүүдийн нээлттэй, олон талт хамтын талбар болж буйгаараа онцлог юм. 

 

📅Форум 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. 

 

📜Удирдамжийг доорх👇 холбоосоор татаж авч танилцана уу. 

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdrive.google.com%2Ffile%2Fd%2F1Bx1qY4sMDCtIwu344ttIEujmm6E-cl4F%2Fview%3Fusp%3Dsharing%26fbclid%3DIwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExcEJnZDFLOWZxNWpONFR3YwEeyjzFBO2sbx-_1zhCcqkxVaFSHDgrKzuY4ad5U21X3i__E9i9bSWUntVQQXM_aem_II8rz8l1N8wHnq1ObbBCrA&h=AT1s-v5znonICjo-E4eIMZYxpBsp3VzcteQ07maBHb7hL137KXdQuz2H25Wt8Z-kAtcPZWJR232uPiEgEHSYumJWk-7ecndHLp-u8WqM4bQlhhxYYGLdfypZrs0fFoRTFmSfHG7_kHILG_4mhf2JsV_NhpAkCmLw&__tn__=-UK-R&c[0]=AT1qT0hypB-3Fj7BUxhFImCNSkFYzLA3Sn_SGRKFxS8MpU26yvz4lPMTTxIrQRFi1ehrOYpBebxoBlxr-bHjSO1tYcBIyMISktdj2dedqqJazY5g3q2Kc3DwqAHFEWS02e8Ey292aUyKAxC3zhmBJYNFWxwf_TaykVIDD8XRVJYO

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
584
Нийт:
2368
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР