Sun Logo
АЙМГИЙН УДИРДЛАГУУД АВТОТЭЭВРИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА
АЙМГИЙН УДИРДЛАГУУД АВТОТЭЭВРИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА

Өнөөдөр /2025.05.01/ аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Б.Батбаатар нар Автотээврийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлага, ажилтан албан хаагчид, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Чандмань хурд хоршоо”, “Алтан жолоо Найзуудын зам хоршоо”-ны төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлтийг нь сонссоны дараа хэд хэдэн үүрэг чиглэлийг өгөв. Хүн бүр ажилдаа хариуцлагатай хандахыг, хөдөлгөөний удирдлагыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ болгодог байгууллагын хувьд “Камерын нэгдсэн систем”-ийг байгуулах замаар хулгайн тээвэртэй тэмцэхийг үүрэг болгож, хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан захиалгат тээврийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Мөн хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хоршоод хоорондоо эв зүйгээ олоод үйлчилгээгээ саадгүй явуулах, хот хооронд үйлчилгээ үзүүлж байгаа таксинуудыг хаягжуулах, таних тэмдэг буюу стикер наах, жолооч нарыг нэгдсэн хантаазтай болгох, сургалтад хамруулах, үйлчилгээний соёлыг чанд мөрдөж, иргэд, үйлчлүүлэгчидтэй соёлтой боловсон харилцах, ачаа тээш, дайврын үнийг нэг стандартад барих, нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний Аппликейшн хөгжүүлэх зэрэг үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтийг 05 дугаар сарын 15-ны өдөр эргэн хянах болно гэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
584
Нийт:
2368
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР