Sun Logo
"3PEEDU FESTIVAL" ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...
"3PEEDU FESTIVAL" ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...

PBL, Time management (Project Based Learning&TM) буюу хүүхдийн авьяас чадвар, хэрэгцээ, сонирхол, эрх чөлөөтэй хөгжих, суралцах боломжийг олгосон хүүхэд төвтэй сургалт нь тэдний мэдлэг, чадвар, хандлагыг цогцоор нь хөгжүүлэх, цаг төлөвлөлтийн зохистой дадалд сургах арга зүй юм. 

 

Ингэснээр сурагчид цагийн үнэ цэнийг ойлгож, зорилгоо тодорхойлон цагийг үр дүнтэй ашиглаж хандлагаа өөрчилснөөр мэдлэгээ тэлж, чадвараа ахиулж хандлагаа өөрчлөхөд нөлөөлөх төдийгүй суралцахуй-инновацын буюу 4С чадвар буюу харилцаа, хамтран ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байх чадварыг эзэмшинэ. 

 

Багш нарын хувьд хүүхэд төвтэй сургах арга барилыг сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр хүүхдийг өөрөөр нь хөгжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг чухалчлах, хамтран ажиллах чадвар нэмэгдэнэ. 

 

Хүүхэд төвтэй, мэдлэг, чадвар, хандлагад суурилсан энэхүү арга хэмжээ нь шинэ үеийн боловсролын үнэт зүйлсийг илэрхийлж буй чухал арга хэмжээ юм. 

 

Солонгос Улсын Дрими ахлах сургуулийн үүсгэн байгуулагч, захирал, багш нартай хамтран энэхүү аргачлалыг түгээн дэлгэрүүлснээр энэхүү фестивальд Монгол Улсын ерөнхий боловсролын 16 сургууль оролцож байна. 

 

2025-2026 онд PBL, 3P төсөлд хамрагдах ерөнхий боловсролын сургуулийн хүсэлт болон удирдах ажилтан, багш нарт зориулсан сургалт 2025 оны 05 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

 

Сонирхсон ерөнхий боловсролын сургууль доорх линкээр бүртгүүлнэ үү.

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSc-f_G2EGQ5xSmTO6HPtsNajckmWeDOGPfCZT5QXFfWI7rI3Q%2Fviewform%3Ffbclid%3DIwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExcEJnZDFLOWZxNWpONFR3YwEeIB6sVqbQQihsXe49f5ii9SLjVhOkBh4v_mxbqWoOkaaC_Hl5fP_YPi_Rbvg_aem_hQCrOwCDztuHWjFO933POA&h=AT1Za7GipeW15yxEwQR0esRfmq33afm1pDMizT3Gk80G9N7tW1FNn-wT2aOmvk-Z1ga2x1KBtRnY036DQnEQiMCE8dxeUBVtxN9HkfsW5R26fQlPig_dFYwrROJFgSr9lNWLQdqRME1GT-f3b8rFwk9e498Gh0NO&__tn__=-UK-R&c[0]=AT052mHJ4Rny1beJGhHo6Vz2r6-ljfUUBpISSUefV-DsJ6WoJde8HqTih4YrGXBxpKfd8T1Hbt2jgg1Ggy-7N8klMhDrRjUNmIKzQCnk6ACHtHfJtUAiJYtv8tFaQ_LfpEbQjmTASSraNarvOvtkdPS-gNL4dvIrll0BN9zBD_d6Nq_A5ct0-N7YmI_GoeLTAA

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
584
Нийт:
2368
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР