Sun Logo
УЛААНБААТАР ХОТЫН УЦУОШТӨВД АЖИЛЛАЛАА
УЛААНБААТАР ХОТЫН УЦУОШТӨВД АЖИЛЛАЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төв /УЦУОШТ/-д ажиллаа. Улаанбаатар хотын УЦУОШТ нь 1936 оноос агаарын дээд үе давхаргын судалгаа, цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, гадаргын ус судлал гэсэн үйл ажиллагааны үндсэн 4 чиглэлээр ажиглалт хэмжилтийг хийж мэдээллээр иргэд аж ахуйн нэгж, холбогдох байгууллагуудад шуурхай үйлчилж, архивын сан хөмрөг үүсгэн ажиллаж байна. 

Уулзалтын үеэр усны харуулд чанартай усны хувцасны хангалт хийх, усны өнгөрөлт хэмждэг багаж төхөөрөмжүүдийг автоматжуулах, радиозондын хөөргөлтийн бөмбөлөг хийлэх устөрөгч гаргаж авдаг технологийг шинэчлэх зэрэг асуудлыг төвийн зүгээс танилцуулсан юм. 

2025 онд төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2 өртөөний барилга шинээр ашиглалтад орно.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
12
Сүүлийн 7 хоног:
232
Сүүлийн сар:
912
Нийт:
1580
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР