Sun Logo
37 ДАХЬ НОМЫН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

37 ДАХЬ НОМЫН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 📚Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриатайгаар “Үндэсний бичиг соёл,номын өдрүүд” 2025 арга хэмжээг 2025 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Үндэсний бичиг соёл, номын өдрүүд үйл ажиллагааг нээж Аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа үг хэллээ. Нээлтэд Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн, СУАЖЗГ-ын дарга М.Нямдорж, Аймгийн Төв номын сангийн захирал Ж.Доржханд, МЗЭ-ийн Завхан салбарын тэргүүн Б.Баяржавхлан нар оролцлоо. ✒️Тус арга хэмжээний хүрээнд: • “Вансэмбэрүү” уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Овог нэрээ үндэсний бичгээрээ бичиж сурцгаая” монгол бичгийн үйлчилгээ • Боролдой номын дэлгүүрийн хямдралтай номын худалдаа • МУК-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн Уран зургийн ангийн сурагчдын “Уран зураг ба алдартнууд” үзэсгэлэн • Б.Явуухулангийн нэрэмжит Аймгийн Төв номын сангийн “Тогтмол уншигддаг номын үзэсгэлэн” тус тус зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд МУК-ын харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн суралцагчид “Сэрсэн тал” аялгууг эгшиглүүлж, Утга зохиолын нэгдлийн яруу найрагчид Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлэг, Улиастай сумын Улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн хүүхдүүд “Мөрөөдөл” найрал дуу, Орос хэлний сургалтын төвийн суралцагчид “Маленькая страна ” дуу, “Явуу-96” шүлэгч анги уралдааны гутгаар байрын шагналтнууд “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгүүдээр уншигч олноо мэндчилгээ дэвшүүллээ. 📚"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд 2025" арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд 400 гаруй уншигч хамрагдлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
28
Сүүлийн 7 хоног:
192
Сүүлийн сар:
929
Нийт:
1592
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР