Sun Logo
“НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭРЭГЖИЛТ
“НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ  ХУУЛЬ”-ИЙН ХЭРЭГЖИЛТ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл, Мэдээлэл авах эрхийг хангах тухай 3 дугаар бүлгийн 13-15 дугаар зүйлд заасны дагуу иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулан, хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч шуурхай барагдуулах зорилгоор чиглэл хариуцсан алба хаагч бүрт үүрэг, чиглэл өгч биелэлтэд хяналт тавин ажилласан бөгөөд тайлангийн хугацаанд тус газрын дарга 9 иргэнийг хүлээн авч биечлэн уулзаж санал, хүсэлтийг сонсож тэдний гаргасан санал хүсэлтийг хүлээн авч зохих түвшинд шийдвэрлэн хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүн, үүссэн нөхцөл байдлыг хариу мэдэгдэн ажилласан ба тус газрын иргэн, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч 387 иргэн, цагдан хорих байранд хоригдогч нартай уулзах ар гэрийн 479 иргэн, нийт давхардсан тоогоор 866 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.

Байгууллагын конторын 1, 2 дугаар давхарт иргэдэд мэдээ мэдээлэл өгөх зорилгоор мэдээллийн ил тод байдлын, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг шударга ёс, хөгжил дэвшилд зэрэг самбарыг байрлуулан байгууллагын үйл ажиллагаа, бүтэц орон тоо, төсөв санхүү, аудитын дүгнэлт, алба хаагчдын утасны жагсаалт, гэмт хэрэг зөрчил, авлигаас ангид байх талаарх нийт 42 мэдээлэл байршуулан ил тод байдлыг ханган ажиллаж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
8
Сүүлийн 7 хоног:
52
Сүүлийн сар:
323
Нийт:
1943
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР