Sun Logo
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

“Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр”-ийг угтан Төрийн албаны тухай хууль, тогтоомж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтаар ажиллах хугацаандаа цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтансүх, Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Б.Түвшинжаргал, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Баттуул нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Содном нар оролцож "Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж, албан үүргээ хариуцлагатай үнэнч шударгаар биелүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг захилаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
14
Сүүлийн 7 хоног:
170
Сүүлийн сар:
695
Нийт:
2048
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР