Sun Logo
ХӨВСГӨЛ АЙМАГТ “ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЦОЛ ДУУДАХ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.
ХӨВСГӨЛ АЙМАГТ “ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЦОЛ ДУУДАХ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.

Монгол түмний уламжлалт Эх хэл аман уламжлалын илэрхийлэл болсон үндэсний бөхийн цол дуудах тэмцээн Хөвсгөл аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн шигшээ 2-р шатны уралдаан 6-р сарын 23-нд Хөгжимт драмын театрт болж, Хөвсгөл аймгийн 17 сумаас шалгарсан 25 шилдэг цол дуудаач авьяастан оролцон, мэдлэг чадвар, уран яруу дуудлагаараа өрсөлдлөө. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар оролцож, уламжлалт соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй оролцогчдод амжилт хүсэн, талархал илэрхийллээ. Тэмцээний шагналт байрууд: 🥇 1-р байр: Б.Одхүү – Улаан-Уул сум 🥈 2-р байр: Г.Пүрэвдаваа – Рэнчинлхүмбэ сум 🥉 3-р байр: А.Даваасүрэн – Баянзүрх сум 🏅 Тусгай байр: Д.Батсүх – Улаан-Уул сум Тэмцээнийг зохион байгуулагчид: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар Хөвсгөл аймгийн Бөхийн холбоо Соёл, аялал жуулчлал, залуучуудын газар Хөгжимт драмын театр Сумдын ЗДТГ болон Соёлын төвүүд Энэхүү тэмцээн нь үндэсний бөхийн язгуур урлагийн гайхамшгийг алдаршуулан түгээх, залуу үед өвлүүлэн үлдээх үйлсэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
35
Сүүлийн сар:
186
Нийт:
1922
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР