
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2025.09.19-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 2 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдаа 2025.10.24-ний өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулагдана. Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn -ээс харна уу.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2025.10.21-ний өдрийн 09:00 цагаас 2025.10.24-ний өдрийн 09:30 цаг хүртэл сумын Засаг даргын тамгын газарт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 2025.10.24-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд явагдана.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчирч өгнө. Үүнд:
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ААНБ бол/;
- Дэнчингийн 10 хувь төлсөн баримт; /Хонгор сумын төрийн сан 100190200914 тоот/ дансанд тушаана.
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
- Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримтуудыг тус тус авчирч өгнө.
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ
№ | Төлөвлөлтийн нэгж талбар | Газрын зориулалт | Баг | Газрын байршил | Талбайн хэмжээ /м2/ | Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ | Газрын байршлын зураг |
| 1 | 4759027 | Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж | 1 | Цохиот толгой орчимд | 4909 | 3,927,200 | Доорх зургийг харна уу |
| 2 | 4779407 | Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор | 1 | Дархан Эрдэнэт 140 пост орчимд | 19071 | 19,071,000 | Доорх зургийг харна уу |
4759027 Төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай газрын байршлын зураг

4779407 Төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай газрын байршлын зураг

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Дэлгэрэнгүй мэдээллийг 99078961, 90222229, 99378845 дугаараас авна уу.




