Sun Logo
МОНГОЛ УЛСЫН ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЦАГ УУРЫН ГАЗРЫН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 11 ДҮГЭЭР ПРОТОКОЛЫН АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЛОО
МОНГОЛ УЛСЫН ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЦАГ УУРЫН ГАЗРЫН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 11 ДҮГЭЭР ПРОТОКОЛЫН АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Цаг уурын салбарын хамтын ажиллагааны 11 дүгээр протоколын албан ёсны уулзалт БНСУ-ын Сөүл хотноо 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын (ЦУОШГ) дарга Э. Баттулгаар ахлуулсан төлөөлөгчид, БНСУ-ын Цаг уурын газрын дарга доктор Чанг Ён Донг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын үеэр хоёр тал 2023-2025 оны хамтын ажиллагааг хамарсан 10 дугаар протоколын хэрэгжилт, үр дүнг хамтран дүгнэж, шинээр 2025-2027 оны хооронд хэрэгжих 11 дүгээр протоколын хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэл, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг тодорхойлсон юм. • Хамтын ажиллагааны хүрээнд шар шороон шуурганы мониторингийг сайжруулах, ADAM3 загварын шинэчлэл, хөгжүүлэлтийг үргэлжлүүлэх; • Цаг агаарын урт хугацааны прогнозын нарийвчлал, чанарыг нэмэгдүүлэх; • Цаг уурын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлагажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг гол чиглэлүүдийг онцлон хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, ган гачиг, усны хомсдол зэрэг сөрөг нөлөөллүүд эрчимжиж буй энэ цаг үед дээрх чиглэлүүд нь Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой гэж талууд тэмдэглэлээ. Мөн энэ удаагийн протоколд цаг агаарт зориудаар нөлөөлөх технологи, түүний үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох шинэ зорилт тусгагдсан бөгөөд үүний хүрээнд Солонгосын цаг уурын газартай хамтран цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэхүү загварыг ашигласнаар цаг агаарт зориудаар нөлөөлсний дүнд хур тунадас хэрхэн нэмэгдэж буйг нарийн тооцох, үнэлэх боломж бүрдэх юм. Цаашид хоёр орны цаг уурын байгууллагуудын хамтын ажиллагаа улам өргөжин, найрсаг харилцаа гүнзгийрэн хөгжихийн ерөөл дэвшүүлж, уулзалт амжилттай өндөрлөлөө.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
69
Сүүлийн 7 хоног:
145
Сүүлийн сар:
634
Нийт:
2146
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР