Sun Logo
АЙМГИЙН ХХААГ-ЫН ЖДҮ-ИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
АЙМГИЙН ХХААГ-ЫН ЖДҮ-ИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Хөгжлийн шийдэл ТББ”-тай хамтран аймгийн ХХААГ-ын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар Хөгжлийн Шийдэл ТББ нь Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ)-ийн матрицан аргачлалаар жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг тодорхойлсон судалгааны үр дүнгийн тайланг танилцуулсан.

Сургалтад оролцогчдыг чадавхжуулах зорилгоор судалгааны арга зүй, тайлан боловсруулах дадлага ажлыг хийлгүүлж, зөвлөгөө, мэдээлэл өгч, ЖДҮ-ийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэг хийлээ. Мөн аймгийн мэргэжилтнүүдийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй Таймлесс ХХК, Дархан минж ХХК-ний үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлах аяллыг зохион байгууллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР