Sun Logo
ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.
ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.

Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залууст “Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх” зорилгоор зохион байгуулдаг иргэний андгай өргөх ёслолыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Говьсүмбэр аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа. 

 Тус арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн 16 нас хүрсэн 30 хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцож иргэний үнэмлэхээ гардан авлаа. 

Монгол Улсын Иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчдадаа амжилт хүсч, эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулан, чин шударга, хүнлэг энэрэнгүй , хөдөлмөрч, хичээнгүй иргэн байхыг хүсэн ерөөе.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
14
Сүүлийн 7 хоног:
170
Сүүлийн сар:
695
Нийт:
2048
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР