Sun Logo
волейболын тэмцээн

Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласны 101 жилийн ойг тохиолдуулан сумын төрийн албан хаагчдын дунд Волейболын тэмцээн зохион явууллаа. Энэ удаагийн тэмцээнийг Засаг даргын Тамгын газрын хамт олон зохион байгуулсан. Ирэх жилийн тэмцээнийг энэ жилийн тэмцээний шилжин явах цом хүртсэн Хилийн 0275-р ангийн хамт олон зохион байгуулахаар боллоо. Тэмцээнд 11 байгууллагын эрэгтэй 8 баг, эмэгтэй 9 баг өрсөлдөж 

Эрэгтэй 

1-р байранд Ерөнхий боловсролын сургуулийн баг алтан медаль 

2-р байранд Хилийн 0275-р ангийн баг мөнгөн медаль 

3-р байранд Гал түймэр унтраах аврах 53-р ангийн баг хүрэл медаль 

Эмэгтэй 

1-р байранд Хилийн 0275-р ангийн баг алтан медаль 

2-р байранд Ерөнхий боловсролын сургуулийн баг мөнгөн медаль 

3-р байранд Цэцэрлэгийн баг хүрэл медаль тус тус хүртлээ. 

Шилдэг довтлогчоор Ерөнхий боловсролын сургуулийн Математикийн багш Б.Дөлгөөн, Хилийн 0275-р ангийн тамирчин н.Батхишиг, 

 

 

шилдэг холбогчоор 0275-р анги н.Юмжирдулам, Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Г.Батсайхан нар шалгарлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
29
Сүүлийн 7 хоног:
139
Сүүлийн сар:
691
Нийт:
2076
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР