
Бидний тухай
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
.webp)
2025-11-28
Хүн ам, орон сууцны завсарын тооллогодоо бүрэн хамрагдаарай.
Нийтэлсэн:Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газар

2025-11-27
волейболын тэмцээн
Нийтэлсэн:Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газар

2025-06-27
ОЙН ТҮЙМРИЙГ УНТРААЛАА.
Нийтэлсэн:Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газар

2025-06-14
"УЛАМЖЛАЛТ ГАР ХАЙЧААР ХОНЬ НООСЛОГЧ" ТӨРӨЛД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЖЭЭ.
Нийтэлсэн:Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газар
Бидний тухай
Бүгд найрамдах Монгол ардын улсын ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 192 дугаар зарлигаар манай байгуулага анх байгуулагдаж байсан.
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хууль, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн энэ үеэс сумын Засаг даргын Тамгын газар гэж шинэчлэгдэн байгуулагдсан түүхтэй.
Сум, багийн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг сум, багийн Засаг дарга нар хэрэгжүүлнэ гэж Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 1-д заасан байдаг. Үүнээс үзвэл: Засаг дарга гэдэг нь нутгийн захиргааны байгууллага бөгөөд түүний ажлын алба нь Монгол улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ТАМГЫН ГАЗАР юм.
Сумын Засаг даргын Тамгын газар нь сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, эрх зүйн актуудыг удирдлага болгон Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэхэд мэргэшил арга зүйгээр хангах ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГТЭЙ байгууллага юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу 1992 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Баян-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн анхны хуралдаанаар Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Дамба Энхбарсыг, сумын Засаг даргаар Цэрэнжавын Хуягбаатар нарыг сонгож байжээ.
Сумын Засаг даргын 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар Дамба Энхбарсыг томилж анхны ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА болж байсан.
1992-2024 он хүртэлх 32 жилийн хугацаанд сумын удирдах албан тушаалтнуудыг танилцуулахад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 9 хүн, сумын Засаг даргаар 7 хүн, Засаг даргын орлогчоор 10 хүн, Тамгын газрын даргаар 12 хүн ажиллаж байсан.
Өнөөдрийн байдлаар Төрийн Захиргааны 18 албан хаагч, төрийн үйлчилгээний 14 албан хаагч, улс төрийн 8, нийт 40 албан хаагч ажиллаж байна. Эрэгтэй 22, эмэгтэй 18.
Энэхүү бүтэц орон тоо, үе үеийн төрийн албан хаагч нарын ажлын амжилт бүтээл, хичээл зүтгэлээр төр засгийн болон аймаг орон нутгийн бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж Дорнод аймгийн 14 сумдаас шалгаран 2011 онд 4 дүгээр байр, 2007, 2018, 2019 онд 3 дугаар байр, 2009, 2023 онд 2 дугаар байр, 2014, 2022 онуудад 1 дүгээр байр эзэлж Дорнод аймгийн Тэргүүний сум болж байсан хамт олон билээ.
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТАСАГ, АЛБА
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
Албан хаагчдын мэдээлэл
Бидний тухай
1
Засаг даргын Тамгын газар
Багийн Засаг дарга
Мал эмнэлгийн тасаг
Хөдөө аж ахуйн тасаг
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Улсын бүртгэлийн хэлтэс
Татварын хэлтэс
Нийгмийн даатгалын газар
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү