
Багануур дүүрэгт 2025 оны 11-р сарын 21–22-ны өдрүүдэд Хоши клубын нэрэмжит өсвөр үеийн Жүдо бөхийн олон хотын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд хот, хөдөөгийн нийт 35 байгууллагын 500 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Шилдэг-Жүдо” клубын тамирчид өндөр амжилт үзүүллээ. Манай тамирчид нийт 2 алт, 4 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж, багийн амжилтаа бататгав. Алтан медаль Дунд насны ангилал 1. Төрболд – 3-р сургууль /+60 кг/ 2. Намуундарь – 3-р сургууль /+57 кг/ Мөнгөн медаль Бага насны ангилал 1. Ану – 1-р сургууль /36 кг/ 2. Анударь – 1-р сургууль /52 кг/ Дунд насны ангилал 3. Хүдэрчулуун – 2-р сургууль /+73 кг/ 4. Тэлмэн – 3-р сургууль /55 кг/ Хүрэл медаль Бага насны ангилал 1. Маралмаа – 1-р сургууль /32 кг/ 2. Уранжаргал – 2-р сургууль /36 кг/ 3. Цэлмэг – 3-р сургууль /44 кг/ Дунд насны ангилал 4. Дөлгөөн – 3-р сургууль /40 кг/ 5. Эрхсаран – 1-р сургууль /-57 кг/ 6. Аминшагай – 3-р сургууль /+57 кг/ 7. Эрхбаяр – 2-р сургууль /46 кг/ 8. Эрдэнэсүрэн – 2-р сургууль /-73 кг/ 9. Мөнх-Удам – 1-р сургууль /38 кг/ Тамирчид, дасгалжуулагчиддаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд улам өндөр амжилт үзүүлэн амжилтын эзэд байхыг хүсэн ерөөе.



Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
НБТ-ын арга зүйч : Д.Алтанхуяг
Холбоо барих утас: 86243247
Цахим шуудан:dhuyag7@gmail.com


.webp)
