
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон зүүн бүсийн Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга, удирдлага, албан хаагчдын уулзалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдлаа. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуульд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэж заасан байдаг. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх зөвлөгөөнд оролцож, орон нутгийн өмчийн талаар аймгийн ИТХ-аас баримталж буй бодлого, шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн уулзалт, зөвлөгөөний үеэр зүүн бүсийн аймгуудын орон нутгийн өмчийн газрын албан хаагчид туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, харилцан мэдээлэл солилцсон чухал уулзалт боллоо. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат уулзалтын үеэр орон нутгийн өмчийн удирдлага, зохистой менежментийн талаар мэдээлэл өгч, салбартаа үр бүтээлтэй, манлайлан ажилласан зарим ажилтныг салбарын болон харьяа яамны шагналаар шагнаж, урамшуулсан юм.