Sun Logo
Удирдах албан тушаалын сул орон тооны тусгай шалгалт эхэллээ
Удирдах албан тушаалын сул орон тооны тусгай шалгалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн сард цагдаагийн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хэлтэс, тасаг, хэсгийн дарга, дотоодын цэргийн байгууллагын ангийн захирагчийн орлогч, анги, тусгай салбарын захирагч, ротын захирагч, тасаг, хэсгийн даргын нийт 26 удирдах албан тушаалын сул орон тоонд алба хаагч, иргэдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм.

 

Ийнхүү сул орон тоонд өрсөлдөх хүсэлт гаргасан 23 алба хаагч, иргэдээс шаардлага, шалгуур хангасан 17 алба хаагчийн тусгай шалгалт өнөөдөр /2025.01.06/ эхэллээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас энэ онд зохион байгуулах тусгай шалгалтын ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдээр ахлуулах шийдвэр гарч, өнөөдрийн тусгай шалгалтыг Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах ахлан нээлтэд оролцлоо.

Энэ удаагийн тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулж, хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын 4 шалгалтыг цахим системээр авч, дүнг нээлттэй мэдээлж байгаагаараа онцлог байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР