Sun Logo
Олон талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Олон талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол улс Татварын зорилгоор ил тод байх, харилцан мэдээлэл солилцох Глобал форумд 2018 онд нэгдэн орсон бөгөөд Санхүүгийн дансны мэдээлэл болон улс бүрээрх үнэ шилжилтийн тайланг автоматаар харилцан солилцох, олон улсын стандартыг хэрэгжүүлэх олон талт хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гарын үсэг зурлаа. 

Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол Улс татварын ил тод байдлыг хангах, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх олон улсын нийтлэг жишиг стандартад нэгдэж буйг илэрхийлж байна. Ингэснээр манай улс олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж, санхүүгийн системийнхээ найдвартай байдлыг нэмэгдүүлж, хил дамнасан эдийн засгийн харилцаанд итгэлцлийг бэхжүүлж байна. 

Нийтлэг тайлагналын стандарт(CRS)-ыг хэрэгжүүлснээр Монгол Улс бусад улс орнуудтай санхүүгийн дансны мэдээллийг автоматаар солилцох боломжтой болж, илүү шударга, ил тод татварын орчин бүрдүүлэх нөхцөл хангагдаж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР