Sun Logo
📢Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл Пара жүдо бөхийн баг, тамирчидтай уулзлаа
 📢Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл Пара жүдо бөхийн баг, тамирчидтай уулзлаа

🔷2025 оны 5-р сарын 13-15-ний өдрүүдэд Казахстаны Астана хотноо зохион байгуулагдсан “АСТАНА-2025” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Пара жүдо бөхийн багийн тамирчид амжилттай оролцлоо. 

🔷Эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа хүрэл медаль хүртэж, тус тэмцээний хошой медальтан боллоо. 

🔷Мөн тэмцээнд оролцсон эрэгтэй баг анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэн түүхэн амжилт гаргалаа. 

🔷Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл баг, тамирчидтай уулзаж, баяр хүргэн, амжилтыг магтан сайшаахын зэрэгцээ бэлтгэл сургуулилтаа хийх, олон улсын тэмцээн уралдаанд ороход тулгамдаж буй асуудал мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад олон улсын тэмцээн уралдаанд оролцон медаль авсан үед манай улс хэрхэн дэмжих гэх мэт цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
982
Сүүлийн 7 хоног:
2464
Сүүлийн сар:
15347
Нийт:
58442
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР