Sun Logo
Рийл бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа
Рийл бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, уг вирусээр үүсгэгддэг хортой болон хоргүй хавдраас урьдчилан сэргийлэх талаар цахим сүлжээгээр мэдээллийг сурталчлан таниулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хүний Папиллома вирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдацгаая” рийл бичлэгийн уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргалаа. 

Тус уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нийт 9 рийл бичлэг ирснээс зохион байгуулагчид удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу бүтээлүүдийг дүгнэхэд 

🥇I байранд: Хэрлэн сумын V сургуулийн 6г ангийн I баг 

🥈II байранд: Хэрлэн сумын Шинэ хөгжил сургуулийн 6в ангийн баг 

🥉III байранд: Хэрлэн сумын V сургуулийн II баг шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШААГНАЛЫН эзэд боллоо. 

Шалгарсан баг хамт олондоо баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

“Хүний Папиллома вирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдацгаая” рийл бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон бүх оролцогчид, эцэг эхчүүд болон Боловсролын байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
103
Сүүлийн 7 хоног:
471
Сүүлийн сар:
1254
Нийт:
1750
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР