

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.11-т “соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлийг төрийн байгууллага, дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийн оролцоотой байгуулах, ажиллах журмыг батлах” гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга, журмын төсөл болон тус Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувь уран бүтээлчдийн оролцоог хангасан байдлаар соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлага дор ажиллахаар боловсрууллаа. 📌"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн Үндэсний зөвлөлийн ажиллах журам"-ын төсөлд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нээлттэй санал авна. Та бүхэн саналаа ichinkhorloo@mocsty.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Доорх QR кодыг уншуулж, журмын төсөлтэй танилцах боломжтой.
🔗 https://mocsty.gov.mn/news/12



