Sun Logo
🌟Улаанбаатар хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг 2025 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Хөгжлийн төв дээр ажиллалаа.
🌟Улаанбаатар хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг 2025 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Хөгжлийн төв дээр ажиллалаа.

🔸Үзлэг оношилгоо, зөвлөгөө өгч ажиллалаа: •Сэргээн засах эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөөг 52 хүүхдэд •Чих хамар хоолойн үзлэг, оношилгоо, зөвлөгөөг 65 хүүхдэд •Хэл заслын эмчилгээний үнэлгээг 27 хүүхдэд •Хөдөлгөөн засал эмчилгээний үнэлгээг 17 хүүхдэд •Хөдөлмөр засал эмчилгээний үнэлгээг 21 хүүхдэд •Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө үйлчилгээг 15 эцэг эх асран хамгаалагчид тус тус хүргэсэн байна. 

🔸Сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өглөө: •“ХБХСЗХТөвийн үйл ажиллагааны чиглэл, Хүүхдийн хөгжлийн эрт үеийн дэмжлэг оролцооны ач холбогдол” сургалтанд 65 багш, эмч, мэргэжилтэн, эцэг эхчүүдийг •“Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Хэл засал эмчилгээний ААС аргачлал” сургалтанд 12 багш мэргэжилтнийг •“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийн чадавхжуулах” сургалтанд хөгжлийн төвийн мэргэжилтнүүд болон багш нийт 21 хүн ийг хамруулж, оролцогчдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, тэдэнтэй ажиллах арга зүйн талаарх мэдлэг чадварыг нэмэгдүүллээ. •Хөгжлийн төвийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, арга зүйн дэмжлэг үзүүллээ 

✨ Энэхүү хамтарсан үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх сэргээн засах, хөгжлийн дэмжлэгийн чанар, уялдаа холбоог сайжруулах, мөн орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд бодит үр дүн өгсөн ажил боллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
363
Сүүлийн 7 хоног:
1042
Сүүлийн сар:
15163
Нийт:
56558
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР