
Тус уулзалтаар Монголын бурхан шашинтны төвийн үйл ажиллагаа, цаашдын зорилго, зорилт болон Х Богдын институт, 2026 онд зохиогдох Бурхан шашинтны II чуулганы бэлтгэл ажлыг хангах талаар санал солилцлоо. ✅Зөвшөөрлийн хугацаа сунгуулах болон шинээр хийд үүсгэн байгуулагчид Төв Гандандаржайлин хийдтэй санал солилцож хамтын уялдаа холбоог сайжруулах ✅Орон нутагт лам боловсон хүчин бэлтгэх чадавхжуулах лам нарыг шашны сургуульд суралцуулж хойч үеээ бэлдэх ✅Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Төр, сүм хийдүүдийг нэгдсэн нэг стандарттай болох ✅Бие даасан сүм хийдүүдэд хууль зүйн болон ёс зүйн сургалт зохион байгуулах ✅Улсын нэгдсэн чуулган болохоос өмнө аймгийн хэмжээнд чуулган зохион байгуулах ✅Аймагтаа соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдтэй хамтран ажиллах зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.




