
🇲🇳🇲🇳🇲🇳ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.
✅ Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын хүрээнд Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцэж төрийн захиргааны албанд анхлан орсон 3 албан хаагч энэ өдөр “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая.... Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөлөө.
Мал эмнэлгийн газрын дарга, ерөнхий эмч Л.Ариунаа болон Малын гавьяат эмч мал эмнэлгийн ахмад ажилтан Г.Дондов нар тангараг өргөж буй албан хаагчдад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.👏👏👏





