
Аймгийн Байгаль орчны газраас сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг аймгийн Прокурорын газартай хамтран зохион байгууллаа. Сургалтыг дараах сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Үүнд:
- Төрийн хяналт шалгалтын тухай хууль (Улсын байцаагчийн үйлдэх хяналт шалгалтын баримт бичиг)
- Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль (Эрх зүйн хэлбэрүүд)
- “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-ийн хэрэглээ Мөн Байгаль орчны газар, сумын Засаг даргын тамгын газрын дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хамтран ажиллах гэрээ байгуулж, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж, чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй мэдээллийн эх сурвалж:
Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч
Утас: 99920106
Цахим шуудан: b.zolbayar0106@gmail.com




