Sun Logo
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан өдөрлөг зохион байгууллаа
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан өдөрлөг зохион байгууллаа

Дэлхийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага /CI/-аас жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрийг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тулгамдсан асуудлаар уриа дэвшүүлэн, бүтээлч ажлууд өрнүүлэн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2025 оны хувьд “Тогтвортой амьдралын хэв маягт шилжицгээе” / A just transition to sustainable lifestyles / сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлагдсан.

Монополын эсрэг газраас энэхүү өдрийг угтан зохион байгуулж буй бүтээлч үйл ажиллагааг үндэсний ууган үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дэмжин оролцож байгаа бөгөөд “Сүү” хувьцаат компанийн зүгээс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын XII сургуулийн сурагчдад “Хэрэглэгчийн эрхийн ойлголт, мэдлэг олгох  өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр сурагчид хэрэглэгчийн эрх, үүргийн тухай ойлголт авч, үйлдвэрлэлийн үйл явцтай биечлэн танилцлаа.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
12
Сүүлийн 7 хоног:
129
Сүүлийн сар:
571
Нийт:
2353
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР