Sun Logo
Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс 2025 оныг “СУВИЛАГЧ БИДНИЙ ИРЭЭДҮЙ, СУВИЛАГЧАА ХАЛАМЖЛАЯ” уриатай тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.
Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс 2025 оныг “СУВИЛАГЧ БИДНИЙ ИРЭЭДҮЙ, СУВИЛАГЧАА ХАЛАМЖЛАЯ” уриатай тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.

Жил бүрийн Олон улсын сувилагчдын өдрийг 05 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс 2025 оныг “СУВИЛАГЧ БИДНИЙ ИРЭЭДҮЙ, СУВИЛАГЧАА ХАЛАМЖЛАЯ” уриатай тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/451 дүгээр тушаалаар батлагдсан “Сувилагч мэргэжилтний цогц чадамж”-ийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллагуудын 250 сувилагч мэргэжилтэнд 5 чадамжийн дагуу 15 үзүүлэлтээр хийж дүгнэлтийг гаргасан. Үнэлгээнд суурилан сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилагч мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлага, хариуцлагыг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Аймгийн Засаг даргын тамгын газар, Олон улсын Улаанбаатар их сургуулийн сувилахуйн сургуультай хамтран “Сувилахуйн тусламж үйлчилгээний ёс зүйн асуудал” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сургалтыг онол, дадлага хэлбэрээр, хэлэлцүүлгийг сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдсан асуудал, судалгааны арга зүй гэсэн хэлбэрээр тус тус зохион байгуулж байна. Сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 220 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцож ёс зүй, харилцаа, гардан ур чадвар, судалгааны арга зүй, шинэ үеийн сувилагч мэргэжилтнүүдтэй хэрхэн ажиллах талаар мэдлэгээ дээшлүүлж, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, нийгмийн асуудлуудлыг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
584
Нийт:
2368
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР