
18 ХҮРТЭЛХ НАСНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЭГҮЙ ЭХ/ЭХЦЭГ-ИЙН САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ТУХАЙ: 📍Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа, ажил хөдөлмөр эрхлээгүй эх/эцэг-ийн ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН шимтгэлийг улсын төсвөөс бүрэн хариуцна. 📍Нийт 13,5% буюу 792000*13,5%=106920/төг/ үүнээс Улсын төсвөөс 792000*11,5%=91080/төг/ 📍Сайн дураар даатгуулагч эх, эцэг өөрөө 106920-91080=15840 төгрөг төлнө. 📋Бүрдүүлэх материал: - Хүүхдийн төрсний гэрчилгээ - Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолт. ✅Та https://portal.ndaatgal.mn/ холбоосоор хандаж Сайн дурын даатгалын гэрээ байгуулж, төлөлтөө хийх боломжтой.