Sun Logo
Байгууллагын танилцуулга

         1989 онд Зөвлөлтийн цэргийн ангиас хүлээн авсан объектуудаас тус тосгоныг халаалт, цэвэр усаар хангаж байсан халаалтын тогоо бүхий 6 том станц, хлоржуулалтын лаборатор, хоногт 2 тн цагаан хэрэглэл угаах хүчин чадалтай ахуй үйлчилгээний комбинат, хоногт 20 тн талх үйлдвэрлэх хүчин чадалтай талхны үйлдвэр, цэргийн ангийн 150 ортой зочид буудлын барилга зэрэг барилга байгууламж, тоног төхөөрөмжийг эзэмшүүлэн Шивээговь тосгонд анхны НААҮ-ны комбинатыг Дорноговь аймгийн НААҮ-ний комбинатын харъяанд байгуулж байсан нь манай байгууллагын үндсэн суурь юм. 

         1989 оны 8-р сард БНМАУ-н СНЗ-ийн тогтоолоор НААҮ-ний яамны харьяанд байсан орон нутгийн чанартай бага оврийн халаалтын зуухнуудыг түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсний дараа тус яамны сайдын шийдвэрээр Шивээговь тосгоны халаалтын зуух, цэвэр ус түгээх бохир ус зайлуулах үйл ажиллагааг НААҮ-ний газраас салгаж Шивээговийн салбарыг байгуулж Дорноговь аймгийн эрчим хүчний харьяалалд шилжүүлсэн байна. 

        1990 оны 8-р сард Дорноговь аймгийн ЭХНҮ-ийн даргын тушаалаар Шивээговийн салбарыг бие даасан салбар болгон Дорноговь аймгийн Сүмбэр сум (одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум) Даланжаргалан сумдыг харьяалуулан зохион байгуулж, бие даан үйл ажиллагаа явуулах эрх олгож, Чойрын геологийн экспедеицийн дарга С.Чангааг ТЭХГУҮЯ-наас уг байгуулагыг шинээр зохион байгуулж ажилуулахаар шилжүүлэн томилсон байна. 

        Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46-р тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт Чойр хот байгуулахаар шийдвэрлэсний дагуу одоогийн Сүмбэр сум, Шивээговь хороо Улаанбаатар хотын харьяанд байсан Баянтал хороо зэргийг харьяалуулж улсын зэрэглэлтэй Чойр хот байгуулагдсан байна. Дээрх зохион байгуулалттай холбогдон ТЭХГУҮЯ-ний шийдвэрээр Чойр хотын эрчим хүчний нэгдсэн үйлдвэр байгуулагдаж Сүмбэр, Шивээговь, Баянталын салбаруудыг харьяалалдаа авсан юм. Улсын их хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 32-р тогтоол гарч уг тогтоолын дагуу Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг байгуулагдсан тул Шивээговь, Баянтал хороодыг сум болгон өөрчилж сумын засаг захиргааг байгуулсанаар тус салбар бие даан үйл ажиллагаа явуулах болсон. Тус байгуулагад удирдах боловсон хүчин хүрэлцээгүйн улмаас аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2006 оны 36-р тогтоолоор Улаанбаатар хотын АНДИ ХХК нь (Ази номхом далайн интернешнл) -д 2006-2009 он хүртэл 3 жилийн хугацаатай менежментийн гэрээгээр ажиллуулсан бөгөөд уг гэрээний хугацаа дууссан тул орон нутгийн өмчийн мэдэлд буцаан авч шинээр удирдлага томилсон бөгөөд 1989 оноос одоог хүртэл 36 жилийн хугацаанд 22 дарга, захирал томилогдон ажилласан байна. 

       Шивээговь сумын төсвийн 6 байгууллага, 41 аж ахуйн нэгж, орон сууцны 330 айл өрхөд халаалт дулаан үйлдвэрлэн түгээх, орон сууцны 770 айл өрх, 47 албан байгууллага, аж ахуйн нэгж, зүүн болон урд, урсахын гэр хорооллын 257 айл өрхийг цэвэр усаар хангаж, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, орон сууцны бохир усыг татан зайлуулах, сантехникийн засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна

Байгууллагын бүтэц: Захиргааны хэсэг - 4

                                   Борлуулалт, үйлчилгээний хэсэг -4

                                   Дулааны хэсэг - 22

                              Ус хангамж, ариутгах татуургын хэсэг -6 нийт 37 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛ:  

2014 оны “Сумын тэргүүний байгууллага”

2020 онд “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын шилдэг байгууллага,  

2022 оны Аймгийн шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон байгууллага “Дэд байр”  

2023 оны “Эх хэл-эрдмийн түлхүүр” олимпиадад “Тэргүүн байр” 

2023 оны Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага  

Орон сууц, Нийтийн аж ахуйн салбарын 2023 оны шилдэг байгууллага , 

Нийтийн, Аж ахуйн чиглэлээр 2024 оны “Шилдэг аж ахуй нэгж, байгууллага”-аар тус тус шалгарсан

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
584
Нийт:
2368
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР