
Өнөөдөр /2025.05.02/ Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн Төв сайхан нутгаасаа хилийн болон дотоодын цэрэгт алба хаах хөвгүүдээ хүндэтгэн, үдэж өглөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Л.Төмөрчөдөр оролцож “Эр цэргийн албанд мордож буй эрэлхэг хөвгүүдээрээ эх орон, төрж өссөн Төв сайхан нутгийн түмэн олон үргэлж бахархаж явдаг юм шүү. Та бүхэн цэргийн албаа нэр төртэй, амжилттай сайн хаагаад ирээрэй” гэв.
Мөн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Т.Төмөрчөдөр, Зуунмод сумын ЗДТГ-ын дарга, бэлтгэл дэд хурандаа Г.Батжаргал, цэрэгт татагдсан залуучуудын ар гэрийг төлөөлж Өндөрширээт сумын иргэн н.Баттөмөр, цэрэгт татагдаж буй залуучуудаа төлөөлөн Батсүмбэр сумын 2 дугаар багийн иргэн н.Анхзориг нар үг хэлсэн юм.
Эх орны дуудлагаар эр цэргийн албанд мордож буй залуусынхаа цэргийн эрдэмд өндөр амжилт хүсэн ерөөе.
Эрх танхил бага насандаа👦
Ээж аавын хайртай хүү байлаа👨👩👦
Эрийн цээнд хүрээд энэ бие минь🧑
Эх орны хүү боллоо🇲🇳🧑✈️👮♂️








