Sun Logo
САНГИЙН САЙД БОЛДЫН ЖАВХЛАН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛАХААР ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
САНГИЙН САЙД БОЛДЫН ЖАВХЛАН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛАХААР ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

 Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар захирамжаар Болдын Жавхланг үүрэгт ажлаа үргэлжлүүлж ажиллахаар болж, Сангийн сайдаар томилогдлоо. 

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Сангийн сайдаар дахин томилогдож буй Болдын Жавхланд ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүсэв.

 

Сангийн сайд Болдын Жавхлан, “Миний бие гурав дахь удаагаа Сангийн сайдаар ажиллахаар томилогдлоо. Эдийн засгийн сорилттой энэ цаг үед итгэл, үүрэг, хариуцлагыг хүлээж, Сангийн яамны хамт олонтойгоо үргэлжлүүлэн хамтран ажиллах болсондоо талархаж байна. 

 

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г. Занданшатар ийнхүү итгэл хүлээлгэж буй нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд бид төсөв, санхүүгийн хариуцлагатай бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж, ажиллаж чадсан бөгөөд цаашид энэ манлайллаа үргэлжлүүлэх үүрэг хүлээж байна. Төрийн залгамж чанар хадгалагдах ёстой. Түүнчлэн шинэ Засгийн газрын бодлого, зарчим, үйл ажиллагаа илүү эрч хүчтэй, хурдтай, үр дүнтэй байх ёстой юм” гэв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
182
Сүүлийн сар:
537
Нийт:
3810
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР