Sun Logo
Зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхээр ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулан тэмдэглэгээтэй тасалбар худалдаалж байна
Зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхээр ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулан тэмдэглэгээтэй тасалбар худалдаалж байна

Зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхээр олон улс, орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалгаат/купе болон зөөлөн/люкс ангиллын бүх вагонуудын 3-р тасалгааны /купе/ суудлын тасалбарыг ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулан худалдаалж байна. Та http://eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ Тасалбар – UBTZ ticket” аппликейшнаар зорчигчийн галт тэрэгний тасалбар худалдан авахаар бол ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулсан суудал нь ягаан өнгөтэй, эмэгтэй хүний дүрс бүхий тэмдэглэгээтэй байна. Иймд эрхэм хүндэт үйлчлүүлэгч та ганцаараа аялахаар төлөвлөж байгаа бол дээрх зааврын дагуу тасалбараа худалдан авч тав тухтай, аюулгүй зорчих боломжтой юм. Улаанбаатар төмөр замыг сонгон үйлчлүүлж буй танд баярлалаа. Та манай төмөр замаар дахин үйлчлүүлээрэй.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
66
Сүүлийн 7 хоног:
230
Сүүлийн сар:
967
Нийт:
1576
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР