Sun Logo
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан боллоо.
  Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан боллоо.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан боллоо.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын төсөл, Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөний талаар, нийслэлийн эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх шийдэл, гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах загвар төслийн явц болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдийн бүтээн байгуулалтыг хийхдээ Олон нийт, хувийн хэвшил, төр засгийн хамтын ажиллагаа, хоорондын ойлголцлын асуудлыг маш сайн бодолцож, төслийн үр өгөөжийг тооцож, зөв шийдлийг гаргах шаадлагатай гэсэн саналыг хэллээ.
Шуурхай штабын өмнөх гурван удаагийн хуралдаанаас нийт 64 үүрэг, даалгаварыг холбогдох газруудад өгснөөс 23 нь биелж, 41 нь хэрэгжилтийн шатанд байгааг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулав.

 Хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн болон холбогдох зарим агентлагийн удирдлагууд, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар  оролцлоо.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР