
БНСУ-ын Сөүл хотноо 2025 оны 09 дүгээр сарын 04-05-ны өдөр Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон Солонгосын Бодлогын төв (KPC)-ын хамтран зохион байгуулсан “Монополын эсрэг хуулийн хэрэгжилт ба цахим зах зээлийн зохицуулалт” сэдэвт семинарт Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын мэргэжилтэн Д.Буянжаргал нар биечлэн оролцож, туршлага судаллаа. Тус семинарт 10 гаруй орны 40 гаруй төлөөлөгчид оролцож, OECD болон Азийн хөгжлийн банкны олон улсын судлаач эрдэмтдээс туршлага судалж, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудын монополын эсрэг хуулийн хэрэгжилт, цахим зах зээлийн зохицуулалтын сайн туршлагатай танилцаж, мэдлэг ур чадвараа дээшлүүллээ.




