“БУЛГАН–ОРОН СУУЦ”, “ДЭД БҮТЦИЙН СЭРГЭЛТ” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2025-02-06

“БУЛГАН–ОРОН СУУЦ”, “ДЭД БҮТЦИЙН СЭРГЭЛТ” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны хэрэгжүүлэн ажиллах "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийн “БУЛГАН–ОРОН СУУЦ” хөтөлбөр, “ДЭД БҮТЦИЙН СЭРГЭЛТ” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн анхдугаар хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, аймгийн Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Давааням болон Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Булган аймгийн “Барилгачдын холбоо”, орон сууцны төсөл хэрэгжүүлж буй хувийн хэвшлийн компани, орон нутгийн компаниуд, инженерийн дэд бүтцийн хангагч байгууллагуудын удирдлага, ерөнхий инженер, иргэдийн төлөөллүүд оролцож сумдын төвийн одоогийн нөхцөл байдал, инженерийн дэд бүтцийн өргөтгөл шинэчлэл, орон сууц барихад тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.
4
Холбоотой мэдээ