Sun Logo
Алба хаагчид олон улсын сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүллээ
Алба хаагчид олон улсын сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүллээ

Австрали улсын Брисбан хотноо зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг нэгтгэн хэрэгжүүлэх, эмзэг байдлыг бууруулах нь” сэдэвт богино хугацааны олон улсын сургалтад ОБЕГ-ын бүтцийн нэгжийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг ойлгох, гамшгийн эрсдэлийг үнэлэх, дасан зохицох болон эрсдэлийг бууруулах арга хэмжээг нэгдсэн байдлаар төлөвлөн хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд 8 улсын 24 төлөөлөгч оролцсон юм. Оролцогчид олон улсын туршлага, үндэсний бодлого, эрх зүйн орчин, стратеги төлөвлөлт, салбар хоорондын хамтын ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, судалгааг бодит жишээн дээр тулгуурлан танилцууллаа. Ингэснээр алба хаагчдын гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлж, улмаар мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог байлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
113
Сүүлийн 7 хоног:
213
Сүүлийн сар:
391
Нийт:
1008
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР