Sun Logo
”DORNOGOBI OPEN-2024” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
”DORNOGOBI OPEN-2024” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Аймгийн Засаг Даргын “Хөгжлийн төлөө хамтдаа 2” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хүүхэд багачууд төдийгүй бүх нийтийг биеийн тамир спортоор хичээллэх, бөхийн төрлийг таниулах, сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Арабын Нэгдсэн Эмират улсын AJP Tour компанитай хамтран “Dornogobi open-2024” бүсийн зэрэглэлтэй олон улсын нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байна.

“Dornogobi open-2024” бүсийн зэрэглэлтэй Олон Улсын тэмцээнд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад Ард улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Монгол ард улсын нийт 29 багийн 558-н тамирчид оролцож байна.
Эв нэгдэл, авхаалж самбаагаа сорин оролцож байгаа багш, дасгалжуулагчид, баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР