Sun Logo
“Хотоо цэвэрлэе” уриатай бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллалаа.
“Хотоо цэвэрлэе” уриатай бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллалаа.

2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын ойр орчмын 50 метр хүртэлх талбайг бүрэн цэвэрлэн, хог хаягдлыг ангилан цуглуулж, орчныг цэвэр цэмцгэр болгож тохижууллаа. Цэвэрлэгээний явцад ил задгай хаягдсан ахуйн болон бусад төрлийн хог хаягдлыг цуглуулан зориулалтын хогийн цэгт хүргэн хаясан бөгөөд мөстсөн цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэв. Энэхүү бүх нийтийн хог цэвэрлэгээний ажилд байгууллагын нийт ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо. Цаашид орчны цэвэрлэгээ, тохижилтын ажлыг тогтмол зохион байгуулж, хог хаягдлыг багасгах, зөв зохистой хаях дадлыг хэвшүүлэх чиглэлээр анхаарч ажиллана.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
236
Сүүлийн 7 хоног:
915
Сүүлийн сар:
15036
Нийт:
56431
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР