
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг судалж, бодлогын шийдэлд тусгах зорилгоор 21 аймгийг хамарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар аймагт ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг дарга М.Идэрбат болон холбогдох албаны төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч буй асуудлын талаар ярилцлаа. -Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх дэмжих төв байгуулах, зориулалтын байр шийдвэрлэхээр болж, аймгийн Засаг дарга дэмжиж ажиллахаар болов. Сүхбаатар аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2960 иргэн байдаг.




