
Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцохыг урьж байна!
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" 2025 оны 8-р сарын 25–26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Чуулга уулзалтын хүрээнд "Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа" зохион байгуулагдах бөгөөд бизнес эрхлэгч та бүхнийг үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
- Үзэсгэлэнгийн зорилго: Олон улсын болон үндэсний эмэгтэй бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэхэд оршино.
Үзэсгэлэнд оролцогчдод:
-Бүтээгдэхүүнээ олон улсад сурталчлах боломж;
-Салбарын бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтоох;
-Хамтран ажиллах түнш олох;
-Экспортын сувгуудыг тэлэх боломж бүрдэнэ.
🗓 Огноо: 2025 оны 8-р сарын 25–26
📍 Хаана: Сүхбаатарын талбай
🔗Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/wVAdCHLYP9mQj8hq8




