
📢Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ шийдвэрлэсэн байна.
🔷 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.
🔷Энэ жилийн тухайд 07 дугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, тус өдрийг 2025 онд багтаан нөхөж ажиллуулахыг даалгасан.
🔷Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь 2025 оны 06 дугаар сарын 28-ний бямба гараг, 07 дугаар сарын 05-ны бямба гарагт тус тус ажиллах болсныг мэдэгдье.
.webp)




