Sun Logo
Гамшгийн эрсдэлийн бууруулахад хүүхдүүдийн оролцоог хангахын хүрээнд өсвөрийн аврагч, сургагч багш боллоо
Гамшгийн эрсдэлийн бууруулахад хүүхдүүдийн оролцоог хангахын хүрээнд өсвөрийн аврагч, сургагч багш боллоо

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ бодлогын баримт бичиг, Хүүхдийн эрхийн тухай конвенцын үндсэн зарчмуудыг баримтлан өсвөр үеийнхнийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, мэдлэг чадварыг сайжруулах сургалтыг аймаг, орон нутгийн болон нийслэлийн 9 дүүргийн 40 хүүхдийн оролцуулан зохион байгууллаа. Сургалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах сургалтын төв-119 дүгээр ангид зохион байгуулагдсан бөгөөд сургалтыг ННҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн юм. Энэхүү сургалт нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ бодлогын дөрвөн гол чиглэл эрсдэлийг ойлгох, эрсдэлийг үнэлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад авах арга хэмжээний хүрээнд үндэслэн болсон гэдгээррээ онцлог юм. Түүнчлэн, Хүүхдийн эрхийн тухай конвенцын дагуу хүүхдийг ялгаварлалгүйгээр тэгш оролцуулах, тэдний сайн сайхныг нэн тэргүүнд тавих, амьдрал, хөгжих эрхийг хамгаалах, идэвхтэй оролцоог хангах зарчмуудыг онцгойлон анхаарч ажилласан байна. Сургалтын үеэр газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, аюулгүй байдлын дадлага, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах арга техник, аюулгүй ажиллагааны сургалт, яаралтай тусламж үзүүлэх, анхны тусламжийн суурь мэдлэг олгох дадлага зохион байгуулж, сургагч багшаар бэлтгэгдсэн хүүхдүүдэд гэрчилгээ олголоо. Сургагч багшийн гэрчилгээг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар гардуулан өгсөн юм. Тус сургалт нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын 11.b заалтын дагуу хот, орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлж, тэднийг ирээдүйн манлайлагч болгон хөгжүүлэх чухал алхам боллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
113
Сүүлийн 7 хоног:
213
Сүүлийн сар:
391
Нийт:
1008
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР