Sun Logo
Ахмад настанд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтад орох материал ирүүлэхийг урьж байна
Ахмад настанд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ  үзүүлэх байгууллагын жагсаалтад орох материал ирүүлэхийг урьж байна

Ахмад настанд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтад орох материал ирүүлэхийг урьж байна.

 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр

  1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Ахмад настанд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтад орох битүүмжлэл бүхий материал ирүүлэхийг урьж байна.
  2. Ахмад настанд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтад ороход бүрдүүлэх шалгуурыг хавсралтаар оруулав.
  3. Жагсаалтад орох байгууллагад тавигдах шалгуурын дагуу ирүүлэх материалыг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11.00 цаг хүртэл Монгол улс, Хан-уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 101 тоот хаягаар хүлээн авах бөгөөд хугацаа хоцорсон байгууллагын материалыг хүлээн авахгүй болно.
  4. Ахмад настанд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтад нэг байгууллага 2 жагсаалтад орохгүй болохыг анхаарах. 
  5. Шалгуурын дагуу нэг битүүмжлэл бүхий материал ирүүлэх бөгөөд товъёог үйлдэн, хуудас бүрийн баруун дээд буланд дугаарлан, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна. /Хуудас бүрийг дугаарлаж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй тохиолдолд битүүмжлэл бүхий материал иж бүрдлийн бүрэн эсхийг ажлын хэсэг хариуцахгүй болохыг анхаарна уу/ Тавигдах шаардлагыг эндээс татаж авна уу.

     

     

     

    Дэлгэрэнгүй мэдээлэл: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

    Хаяг: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 

    Хан-уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

    Лавлах утас: 70147020

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1479
Сүүлийн 7 хоног:
2961
Сүүлийн сар:
15844
Нийт:
58939
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР