Sun Logo
ЦАГ АГААРЫН ГАМШГИЙН УЛМААС ХОХИРСОН ИРГЭДЭД ӨРГӨӨ ГЭР ГАРДУУЛЛАА
ЦАГ АГААРЫН ГАМШГИЙН УЛМААС ХОХИРСОН ИРГЭДЭД ӨРГӨӨ ГЭР ГАРДУУЛЛАА

Өнөөдөр УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар Цогт-Овоо суманд өнгөрсөн 5 сард болсон гамшгийн улмаас гэр нь нурсан айлуудад өргөө цагаан гэр гардууллаа. Хүчтэй шороон шуурганд 8 айлын гэр, олон айлын хашаа нурж, байшингийн дээвэр хууларч хохирол амсаад байсан юм. Сумын онцгой комисс шуурхай хуралдаж, хариу арга хэмжээ, сэргээн босголтын ажлыг цаг алдалгүй авч, холбогдох газруудад уламжилж, хашаа хороо засварлаж, зарим айлуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Харин өнөөдөр орон гэр нь нурж, гэргүй болсон 8 айл, зорилтот бүлгийн 1, нийт 9 айл өргөө гэрээ гардан авлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
81
Сүүлийн сар:
225
Нийт:
1474
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР