📣“Invest Mongolia” хөрөнгө оруулалтын форумыг Нью Йорк хотын “Oculus” Дэлхийн худалдааны төвд зохион байгуулагдлаа.
2024-10-21

Форумыг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, АНУ-д суугаа Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Майкл С.Клечески нар үг хэлж, форумын үйл ажиллагаа нь хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцоллоо.
“Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, голлох салбарууд” сэдвээр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Худалдааг дэмжих хэлтсийн дарга О.Эрдэнэбаяр, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар” сэдвээр Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар танилцуулга хийж, Монголын худалдаа эрхлэгчдийг төлөөлөн “Зочил” ХХК, АНУ дахь “Монголын галлерей” худалдааны төв, “Вэлүү” сан үйл ажиллагааныхаа талаар сонирхолтой илтгэлүүд танилцуулагдлаа.
Форумын үйл ажиллагаа Монголын соёл урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлбэрээр үргэлж, арга хэмжээнд оролцогчдод зориулсан нетворкинг уулзалтаар амжилттай өндөрлөлөө.
Холбоотой мэдээ