Sun Logo
Бидний тухай
ГАЗАР ЗҮЙ Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ. Газрын тогтоц Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд хан, Батхаан зэрэг уулс бий. Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм. Ус мөрөн Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай. Амьтан ургамал Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ. Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана. Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий. ТҮҮХ Төв аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн эрхшээлийн үе, Богд хаант Монгол улсын үед халхын Түшээт хан аймгийн нутаг байв. Монгол улс тусгаар тогтносны дараа 1923 оны 10 сард «Богд хан уулын аймаг» хэмээгдсэн ба Төв аймгийн Лүн сумын нутаг Өвөр долоод гэдэг газар засаг захиргааны төвөө барин суусан ба энэ үеийг Төв аймаг үүсэн байгуулагдсан он болгон тэмдэглэдэг. 1923 онд Богд хан уулын аймаг 21 хошуу 82 сум, 1227 арваныг багтаав байв. 1931 онд аймгийн нэрийг «Төв» хэмээв. Төв аймгаас үе үе сумыг хөрш аймгуудад таслан өгч байсан бөгөөд 1933 онд 36 сум, 312 багтай байсан бол дараа 1944 болоход 22 сумтай үлджээ. 1931-ээс 1942 оныг хүртэл засаг захиргааны төв нь Улаанбаатарт байсан ба 1942 онд Богд хан уулын өвөр Зуун модны ам, Манзушир хутагтын сүмийн хажуу дахь сэрүүн дэнжэд шилжүүлэн гэр барьжээ. 1966 оноос Зуунмод хотын зэрэг авчээ.[9] 1992 оноос хойш Төв аймаг 27 сумтай байна. Үүнд энгийнээр Зуунмод хот буюу засаг захиргааны нэрээр Зуунмод сум багтаж байгаа. ЗАСАГ ДАРГА Төв аймгийн даргаар дараах хүмүүс ажиллаж байв: 1. Дархан чин ван Пунцагдорж (1923-1924) 14. Янживын Бадамжав (1954-1959) 2. Нагнаадоржийн Санжаажамц (1924-1932) 15. Цэнджавын Жамсран (1959-1974) 3. Годонгийн Шагдар (1932-1934) 16. Човдоронгийн Дашдэмбэрэл (1974-1985) 4. Жадамбын Цэрэннадмид (1935-1938) 17. Жамбын Гомбожав (1985-1991) 5. Дольсүрэнгийн Өлзийт (1938-1940) 18. Сандагийн Гончиг (1991-1996) 6. Сономпилын Бямбаа (1940-1942) 19. Пүрэвдоржийн Цэрэн /үүрэг./ (1996-1997) 7. Пунцагийн Лувсангомбо (1942-1944) 20. Цэгмэдийн Батболд (1997-2000) 8. Цэвээний Гомбосүрэн (1944-1945) 21. Мондооны Мэндбилэг (2000-2004) 9. Чимэдбалжирын Адъяа (1945-1946) 22. Цэдэвдоржийн Энхбат (2004-2012) 10. Цагааны Ёндонжамц (1946-1947) 23. Доржийн Баярбат (2012-2016) 11. Сэдэдийн Түвдэн (1947-1951) 24. Жигжидийн Батжаргал (2016-2020) 12. Зандраагийн Жамъяандампил (1951-1952) 25. Дэмбэрэлийн Мөнхбаатар (2020- ) 13. Жүгдэрийн Чойдог (1952-1954)
Холбоо барих
+976-702
Монгол улс, Төв аймаг, Зуунмод хот, Төрийн Байгууллагын Ордон
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
49
Сүүлийн 7 хоног:
162
Сүүлийн сар:
629
Нийт:
2385
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР